Олон нийтийн харилцаа

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Байгууллага ба олон нийтийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгууллагын имиж, нэр хүндийг бүрдүүлэх, хамгаалах, олон нийтийн харилцааны бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах мэргэжлийн суурь мэдлэг, чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Олгох ур чадвар:

  • Олон нийтийн харилцааны онол, зарчим, орчин үеийн чиг хандлагыг мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэглэх ур чадвар;
  • Зорилтот олон нийт, оролцогч талуудыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгцээ, хандлагыг судлах ур чадвар;
  • Олон нийтийн харилцааны төлөвлөгөө, хөтөлбөр, кампанит ажил боловсруулах, хэрэгжүүлэх ур чадвар;
  • Мэдээлэл, мэдээ, контент бэлтгэх, хэвлэл мэдээлэл болон дижитал сувгаар түгээх ур чадвар;
  • Байгууллагын имиж, нэр хүндийг бүрдүүлэх ур чадвар;
  • Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, харилцааны үр дүнг үнэлэх ур чадвар;
  • Багаар ажиллах, манлайлах, мэргэжлийн ёс зүйг баримтлах ур чадвар.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Ажлын байрны өргөн боломж. Төр, хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллага зэрэг бүх салбарт ажиллах боломжтой.
  • Монголд мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц хөтөлбөр. Зөвхөн ШУТИС-д Олон нийтийн харилцаа (PR) мэргэжлээр суралцаж, байгууллагын харилцаа, имиж, нэр хүндийн менежментийн чиглэлээр мэргэших боломжтой.
  • Олон улсын туршлага, дадлага. БНХАУ, БНСУ зэрэг улсад танилцах аялал, мэргэжлийн дадлагад хамрагдаж, олон улсын туршлага хуримтлуулах боломжтой.
  • Ажил эрхлэлтийн өндөр үзүүлэлт. Төгсөгчдийн сүүлийн 3 жилийн дундаж ажил эрхлэлт 90-ээс дээш хувьтай.
  • Хөрвөх чадвар сайтай мэргэжил. Харилцах, бичих, илтгэх, судлах, бүтээлчээр сэтгэх чадвараа хөгжүүлж, олон чиглэлээр ажиллах боломжтой.
  • Дижитал эрин үеийн ур чадвар. Сошиал медиа, дижитал контент, брэндийн харилцаа, хямралын үеийн харилцааны чиглэлээр мэргэших боломжтой.

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

Байгууллагын стратегийн зорилго, оролцогч талуудын хүлээлт, нийгмийн өөрчлөлтөд нийцүүлэн олон нийтийн харилцааны бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, байгууллагын имиж, нэр хүнд, итгэлцлийг урт хугацаанд удирдан хөгжүүлэх, судалгаа болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд тулгуурлан шийдвэр гаргах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Олгох ур чадвар:

  • Байгууллагын харилцааны орчин, олон нийтийн хандлага, оролцогч талуудын хүлээлтэд стратегийн шинжилгээ хийх ур чадвар;
  • Байгууллагын имиж, нэр хүндийн төлөв байдлыг үнэлэх, эрсдэлийг тодорхойлох, удирдах ур чадвар;
  • Олон нийтийн харилцааны урт болон богино хугацааны стратеги, бодлого боловсруулах ур чадвар;
  • Хямралын үеийн харилцаа, эрсдэлийн харилцаа, байгууллагын нэр хүндийг хамгаалах шийдэл боловсруулах ур чадвар;
  • Тоон болон чанарын судалгааны арга ашиглан харилцааны үр дүн, нөлөөллийг үнэлэх ур чадвар;
  • Байгууллагын удирдлага, харилцааны багт мэргэжлийн зөвлөгөө өгөх, стратегийн шийдвэр гаргалтад оролцох ур чадвар;
  • Мэргэжлийн ёс зүй, нийгмийн хариуцлага, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг удирдлагын түвшинд хэрэгжүүлэх ур чадвар.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Стратегийн мэргэшил. Байгууллагын харилцаа, имиж, нэр хүндийн бодлого, стратегийг боловсруулах, үнэлэх мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой.
  • Байгууллагын үнэ цэн, итгэлцлийг бэхжүүлэх боломж. Байгууллагын имиж, нэр хүндийг урт хугацаанд хөгжүүлж, олон нийтийн итгэлцэл, байгууллага ба нийгмийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.
  • Карьерын өргөн боломж. Бизнес, төр, олон улсын болон бусад байгууллагад стратегийн харилцаа, зөвлөх үйлчилгээ, судалгаа, сургалт, удирдлагын чиглэлээр ажиллах боломжоо өргөжүүлнэ.
  • Хямрал ба нэр хүндийн эрсдэлийн удирдлага. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тодорхойлж, хямралын үеийн харилцаа болон байгууллагын нэр хүндийг хамгаалах стратеги боловсруулна.
  • Судалгаанд суурилсан шийдвэр гаргалт. Судалгаа, шинжилгээний арга зүйд тулгуурлан байгууллагын харилцааны асуудлыг тодорхойлж, оновчтой шийдэл боловсруулах чадвараа хөгжүүлнэ.
MENU