Сургалтын хөтөлбөрийн түвшин: БАКАЛАВР, МАГИСТР
Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын болон хэрэглээний мэдлэгтэй, сэтгэц оношилгоо, үнэлгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц засал, сэтгэл зүйн боловсрол олгох орчин үеийн онол арга зүйг эзэмшсэн, хувь хүн, байгууллага, хамт олны хүрээнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх чадвартай, бүтээлч, идэвх санаачлагатай, мэргэжлийн ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Олгох ур чадвар:
- Байгууллагын удирдлага, төлөвлөлт, харилцаа, хамт олныг удирдах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудлыг сэтгэл зүйн үндэстэй зохион байгуулах онолын мэдлэг
- Хүний сэтгэл зүйн байдал, авьяас сонирхол, нөөц бололцоог мэргэжлийн арга, аргачлалаар судлан илрүүлэх, хүний хүчин зүйлийг оновчтой зохион байгуулах, байгууллага, хамт олны хүрээнд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх чадвар
- Хүмүүсийн сэтгэл зүйн онцлогт тулгуурлан харилцах, бусадтай хамтран ажиллах, нөлөөлөх, манлайлах, идэвхжүүлэх чадвар
- Өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг, сэтгэл судлалын шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлдэг, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн сахидаг байх.
Хөтөлбөрийн онцлог:
- Байгууллагын сэтгэл судлалаар мэргэшинэ.
- Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй.
- Дадлага болон практик ур чадвар олгох хичээлийн цаг ихтэй.
- Сэтгэл зүйн бие даасан төвтэй.
- Ном, сурах бичиг, гарын авлагын хүрэлцээ хангамж сайн.
- Ажлын байрны эрэлт жил бүр өсөн нэмэгдэж байна.