БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР
Хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийтийн нийгмийн хэрэгцээ, эрх, ашиг сонирхолд нийцүүлэн нийгмийн ажлын үйлчилгээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, нийгмийн эерэг өөрчлөлтийг дэмжих мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүйтэй, манлайлагч нийгмийн ажилтан бэлтгэнэ.
Нийгмийн ажлын хөтөлбөр нь онол, практикийг хослуулсан сургалт, кейс шинжилгээ, судалгаа, мэргэжлийн дадлагад тулгуурладаг. Оюутнууд нийгмийн хэрэгцээ, эрсдэлийг үнэлэх, кейс менежмент хэрэгжүүлэх, нийгмийн ажлын үйлчилгээ, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх, үйлчлүүлэгчийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах практик ур чадвар эзэмшинэ.
Олгох ур чадвар:
- Нийгмийн тулгамдсан асуудлыг мэргэжлийн түвшинд илрүүлж, судлан шинжилж, шийдвэрлэх арга зам боловсруулах.
- Нийгмийн ажлын үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх.
- Хүний эрх, нийгмийн шударга ёс, мэргэжлийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах.
- Багаар болон салбар хоорондын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, мэргэжлийн манлайлал үзүүлэх.
- Нийгмийн асуудлыг системтэй, шүүмжлэлт сэтгэлгээгээр үнэлж, нотолгоонд суурилан шийдвэр гаргах.
- Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хариуцлагатай ажиллах.
Хөтөлбөрийн давуу тал:
- Монгол Улсад нийгмийн ажилтныг мэргэжлийн түвшинд бэлтгэж эхэлсэн анхдагч сургуулиудын нэг бөгөөд 30 дахь жилдээ сургалт явуулж байгаа;
- Монгол Улсын Засгийн газрын нэн эрэлттэй мэргэжлийн чиглэлийн жагсаалтад багтсан;
- БМИҮЗ-өөр 2014, 2020, 2025 онд тус тус 3 удаа магадлан итгэмжлүүлсэн;
- Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 2+2 бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр суралцах боломжтой;
- БНСУ, БНХАУ, Япон улсуудад оюутны олон улсын дадлага хийдэг хөтөлбөртэй;
- Төгсөгчдийн 83.6 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна.
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР
Нийгмийн ажлын онол, арга зүй, судалгааны арга барил, мэргэжлийн практик, бодлогын шинжилгээний мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшиж, нийгмийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай мэргэжилтэн, судлаач, манлайлагчийг бэлтгэнэ.
Нийгмийн ажлын магистрын хөтөлбөр нь ахисан түвшний онол, судалгаа, мэргэжлийн практикт суурилсан сургалтаар нийгмийн асуудлыг гүнзгийрүүлэн шинжлэх, нотолгоонд суурилсан үйлчилгээний арга зүй боловсруулах, нийгмийн бодлого, төсөл, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, мэргэжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг, ур чадварыг хөгжүүлнэ.
Олгох ур чадвар:
- Нийгмийн тулгамдсан асуудлыг судалгааны арга зүйгээр гүнзгийрүүлэн шинжлэх, шийдвэрлэх арга зам боловсруулах.
- Нийгмийн ажлын үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх.
- Нийгмийн бодлого, үйлчилгээний хэрэгцээ, хүртээмж, үр нөлөөнд шинжилгээ хийх.
- Судалгааны арга зүй эзэмших, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулах.
- Мэргэжлийн үйл ажиллагаа, үйлчилгээний багийг удирдан зохион байгуулах, манлайлах.
- Салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хүний эрхийн зарчмыг баримтлах.
Хөтөлбөрийн давуу тал:
- Нийгмийн ажлын мэргэжлийн мэдлэг, судалгаа, практик ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлэх боломжтой.
- Нийгмийн асуудал, бодлого, үйлчилгээний үр нөлөөг нотолгоонд тулгуурлан шинжлэх чадвар эзэмшинэ.
- Судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, мэргэжлийн арга зүй боловсруулах боломжтой.
- Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1+1 магистрын хамтарсан хөтөлбөрөөр суралцах боломжтой.
- Нийгмийн үйлчилгээний байгууллага, төсөл, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын ур чадвараа хөгжүүлнэ.
ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР
Нийгмийн ажлын онол, арга зүйг хөгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, шинэ мэдлэг бүтээх, нийгмийн бодлого, үйлчилгээний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай бие даасан судлаач, эрдэмтэн, дээд боловсролын багш, мэргэжлийн манлайлагчийг бэлтгэнэ.
Нийгмийн ажлын докторын хөтөлбөр нь бие даасан судалгаа, онол, арга зүйн хөгжил, шинжлэх ухааны бүтээлд суурилна. Докторант нийгмийн ажлын онол, практикийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, судалгааны арга зүй боловсруулан, шинэ мэдлэг, нотолгоо бий болгох, үр дүнг эрдэм шинжилгээний бүтээлээр түгээн дэлгэрүүлэх чадвараа хөгжүүлнэ.
Олгох ур чадвар:
- Нийгмийн ажлын онол, арга зүйн хөгжилд хувь нэмэр оруулах бие даасан судалгаа хийх.
- Нийгмийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, судалгааны шинэлэг асуудал, таамаглал дэвшүүлэх.
- Судалгааны нарийн арга зүй сонгон хэрэглэх, өгөгдөлд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх.
- Шинэ мэдлэг, онолын болон практик ач холбогдолтой судалгааны үр дүн бий болгох.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл туурвих, судалгааны үр дүнг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний орчинд түгээн дэлгэрүүлэх.
- Нийгмийн бодлого, үйлчилгээний хөгжилд шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах.
- Судалгааны ёс зүйг баримтлах, эрдэм шинжилгээний багийг манлайлах, залуу судлаачдыг чиглүүлэх.
Хөтөлбөрийн давуу тал:
- Нийгмийн ажлын шинжлэх ухааны судалгаа, онол, арга зүйг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжтой.
- Бие даасан судалгаа хийж, шинэ мэдлэг, шинжлэх ухааны бүтээл туурвих чадвар эзэмшинэ.
- Нийгмийн бодлого, үйлчилгээний хөгжилд нотолгоонд суурилсан хувь нэмэр оруулах судлаач болж төлөвшинө.
- Дээд боловсрол, эрдэм шинжилгээ, мэргэжлийн судалгааны чиглэлээр ажиллах мэдлэг, ур чадвараа хөгжүүлнэ.
- Судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний бүтээл, мэргэжлийн зөвлөмж, бодлогын санал болгон түгээн дэлгэрүүлэх боломжтой.