1982 онд МУИС-иас бие дааж Политехникийн дээд сургууль болоход Философийн тэнхим, Түүхийн тэнхим, Улс төр, эдийн засгийн ухааны тэнхимүүд байгуулагдсан нь өнөөгийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тулгын чулуу тавигджээ.
Нийгмийн ухааны тэнхимийн багш нар 1997 онд Монгол улсад анхны нийгмийн ажилтануудыг, 2009 онд мөн анхны Олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэж эхлэсэн түүхтэй. 2021 онд Сэтгэл судлал хөтөлбөрийг нээжээ. Нийгмийн ухааны тэнхим улс төр судлал, сэтгэл зүй, социологи зэрэг нийгмийн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа хийхийн зэрэгцээ нийгмийн ажил, олон нийтийн харилцаа, сэтгэл судлалын чиглэлээр үндэсний хэмжээний тэргүүлэгч, хүчтэй өрсөлдөгчийн нэг болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Тус тэнхим нь мэргэжлийн гурван хөтөлбөрөөр нийт 302 бакалавр оюутан, 43 магистрант, 7 докторант, 17 багш, 1 сургалтын мастертай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багшлах бүрэлдэхүүний 64,7 хувь нь эрдмийн зэрэг цолтой, үүнээс дэд профессор цолтой 7, боловсролын доктор (Ph.D) 11 багш ажиллаж байна. Багш нарын 40 орчим хувь нь Япон, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан.
Нийгмийн Ухааны тэнхимийн дэргэд Нийгмийн ажил хөтөлбөрийн “Нээлттэй мэдээллийн төв” ажилладаг бөгөөд бүх их, дээд сургуулиудын Нийгмийн ажлын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад зориулсан номын сантай.
Гадаад хамтын ажиллагаа:
Нийгмийн ухааны тэнхим нь мэргэжлийн хөтөлбөрүүдийн сургалт, судалгааны хүрээнд гадаадын олон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Онцлон дурьдвал:
- АНУ-ын Нью-Йорк мужийн Aлбанийн улсын их сургуулийн Нийгмийн халамжийн сургууль
- АНУ-ын Чарлстоны Их сургууль
- БНСУ-ын Чусон Их сургууль
- БНСУ-ын Биксек Их сургууль
- БНСУ-ын Чённам Үндэсний Их сургууль
- БНСУ-ын Пёнтек Их сургууль
- БНХАУ-ын Аж үйлдвэрийн сургууль
- БНХАУ-ын Өвөр Монголын Угсаатан зүй, Нийгмийн ажлын сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.
Дээрх хамтын ажиллагааны гэрээний дагуу Нийгмийн ухааны салбарын мэргэжлийн хөтөлбөрүүдэд суралцдаг бакалаврын оюутнууд мэргэжлийн дадлага хичээлийг БНСУ-ын Чусон их сургууль, Сонгдо групптэй хамтран явуулдаг бөгөөд өдгөө 50 гаруй оюутан хамрагдаад байна.