1982 онд Политехникийн Дээд Сургууль (ПДС) бие даасан сургууль болоход нийгэм, хүмүүнлэгийн салбарын багш нарыг Философийн тэнхим, Түүхийн тэнхим, Улс төр эдийн засгийн тэнхмүүдийг 30-аад профессор багш нар, 3 туслах ажилтантайгаар байгуулагдаж байсан нь өнөөдрийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн тулгын чулуу тавигдсан үе юм.
ШУТИС-ийн түүхэнд явагдсан бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд манай сургууль нь 2000 онд Хүмүүнлэгийн сургууль, 2009 онд Нийгмийн технологийн сургууль, 2014 онд Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль (БУХС), 2025 оноос Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан юм.
Нийгэм, хүмүүнлэгийн сургууль нь өнөөдөр Нийгмийн ухааны тэнхим, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимд нийт 40 гаруй профессор багш, 500 гаруй оюутантайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.