ШУТИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан “Эх түүхийн хичээл, шинэ хандлага” үндэсний семинарыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нд ШУТТНС-нд БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш нар зохион байгууллаа.
БСШУЯ-ны сайдын тушаалаар Монголын түүх хичээл нь их дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудад заавал суралцах хичээл болсноор жилд дунджаар 15.000 гаруй оюутан залуучууд эх түүхийн хичээлийг судалж байна. Монголын түүх хичээл заадаг, түүхийн багш сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэдэг МУИС, МУБИС зэрэг мэргэжлийн тэнхимээс гадна ШУТИС, АШУҮИС, ХСИС зэрэг олон сургуульд Эх түүхийн хичээл заадаг мэргэжлийн тэнхим, баг тогтвортой ажиллаж байна. Эх түүхийн хичээлийн стандарт орчин үеийн шаардлагад нийцэж байгаа эсэх, сургалтад ямар аргуудыг хэрэглэж байгаа талаар хамтран ярилцах мэдээлэл солилцох орчин бүрдүүлэх нь энэ семинарын зорилго юм.
Монголын түүхийн хичээлийн сурах бичиг, гарын авлага олон хэлбэрээр гарч байна. Судалгаа шинжилгээний болон танин мэдэхүйн шинж чанартай эдгээр сурах бичгийн нийтлэг болон давуу тал, дутагдлын талаар үнэлэлт өгч, мэргэжлийн удирдлагаар хангах байх ёстой судалгааны болон сурган заах арга зүйн институтууд энэ талаар нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтгүй ажиллаж байна.
Монголын түүх хичээлд орчин үеийн техник технологийн ололт амжилтыг ашиглахаас гадна Монголын түүхийн судалгааны сүүлийн үеийн ололт амжилт, шинэ соргог зүйлийг Нийгмийн сүлжээ, мэдээллийн бусад олон төрлийн суваг, сонин хэвлэлээр санаатай болон санамсаргүйгээр мушгин гуйвуулах, залуучуудад буруу үлгэр дууриал үзүүлэх олон сөрөг хандлага байгааг таслан зогсоох, урьдчилсан сэргийлэх нь түүхчид, түүхийн багш нарын үүрэг юм.
Уг семинарыг БуХС-ийн Хүмүүнлэгийн салбар, МУИС, МУБИС, БСШУЯ, Монгол судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж, Адмон ХХК, Геомандал ресорт, Мон судар, Тод номын гэрэл төв гэсэн газрууд дэмжигч байгууллагаар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат нар семинарын үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Хурлын Moderator-оор ШУТИС-ийн БухС-ийн Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч Н.Галиймаа, Адмон ХХК-ийн захирал Р.Энхбат, МУИС-ийн профессор Ч.Лодойравсал нар ажиллав.
Тус семинарт их, дээд сургуулийн багш нар, ЭШ-ний байгууллагууд, Булган, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Дорноговь, Дорнод, Хөвсгөл аймгуудаас ЕБС-ийн болон дээд сургуулийн нийт 142 төлөөлөгч оролцсон үндэсний хэмжээний том семинар байлаа.
Тус семинар гурван салбар хуралдаантай болж, ШУТИС, МУИС, МУБИС, ЕБС-ийн багш судлаачид 9 илтгэлийг хэлэлцүүлж, өргөн хүрээтэй ярилцлага явуулав.
ШУТИС-ийн БУХС
"Байгууллагын сэтгэл судлал: Хөгжлийн чиг хандлага, арга зүй - 2025" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хадны оршуулгыг Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн нэр бүхүй археологичид авран хамгаалах судалгааг амжилттай хийж гүйцэтгэжээ.
АРХЕОЛОГИЙН ШИНЭ ЛАБОРАТОРИ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ХҮҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА - 2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа