ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн үе үеийн төгсөгчдийн уулзалт 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Нийгмийн ажил, Соёл судлал, Сэтгэл судлал, Аялал жуулчлал, Олон нийтийн харилцаа мэргэжлээр Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийг төгссөн үе үеийн 60 гаруй төгсөгч хүрэлцэн ирж, нэгэн дор цуглан төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа, сургуультай хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын гол зорилго нь ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн төгсөгчдийн холбоог шинэчлэн байгуулж сургуулийн үе үеийн төгсөгчдийг нэгтгэх, төгсөгчид болон сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төгсөгчдийн туршлага, мэдлэгийг солилцох, сургуулийн хөгжилд төгсөгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байв. Уулзалтад НХС-ийн захирал Я.Төгөлдөр, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Амартүвшин, Сургалт чанарын албаны дарга С.Туяа, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Нямдорж, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Д.Наранцацрал болон үе үеийн зөвлөх профессор, багш нар оролцож сургуулийн өнөөгийн байдал, хөгжлийн асуудлаар танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр НХС-ийн Төгсөгчдийн холбоог албан ёсоор шинэчлэн байгуулж, холбооны дарга, нарийн бичиг болон гишүүдийг сонголоо. Төгсөгчдийн холбооны даргаар Нийгмийн ажил мэргэжлийн 2006 оны төгсөгч А.Алтанхуяг сонгогдсон бол нарийн бичгээр Олон нийтийн харилцаа мэргэжлийн 2026 оны төгсөгч С.Даваахишиг сонгогдлоо.
Холбооны гишүүдээр:
Л.Баянмөнх – Нийгмийн ажил
С.Өзийхишиг – Нийгмийн ажил
М.Бямбацогт – Нийгмийн ажил
М.Мөнхсайхан – Соёл судлал
Ц.Мөнх-Эрдэнэ – Соёл судлал
Б.Түвшингоо – Соёл судлал
Д.Чойжид – Олон нийтийн харилцаа
Ч.Бямбажаргал – Олон нийтийн харилцаа
С.Даваахишиг – Олон нийтийн харилцаа
Д.Оюунтүлхүүр – Сэтгэл судлал
Ц.Маралгоо – Сэтгэл судлал
Г.Булгамаа – Аялал жуулчлал
Х.Эрхбаяр – Аялал жуулчлал
О.Цэнгүүн – Аялал жуулчлал
нар сонгогдлоо.



Шинээр байгуулагдсан Төгсөгчдийн холбоо нь НХС-ийн Төгсөгчдийн холбоог шинэчлэн зохион байгуулах, үйл ажиллагааг удирдах, төрөлх сургуультайгаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчдөд чиглэсэн сургуулийн дэмжих орчин, шинээр төгсөгчдийг ажлын байраар зуучлах, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах чиглэлээр ажиллахаар боллоо.
Төгсөгчдийн холбоондоо амжилт хүсье!
ШУТИС, НХС-ийн Захиргаа
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА