БАГАНУУР ДҮҮРЭГТЭЙ СОЁЛЫН ӨВИЙГ АВРАН ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
ganbii
Дүүргийн соёлын өвийг эрэн сурвалжлах, авран хамгаалах чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Гэрээг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Энхбат нар үзэглэлээ. Энэ үеэр Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтран "Монгол Улсын соёлын өвийн тухай хууль, түүний хэрэгжилт, дүүргийн нутаг дэвсгэрээс илэрсэн түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалт, бүртгэн баримтжуулах, авран хамгаалах, тулгамдаж буй асуудал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 43 дурсгалт  газрын 341 нэгж дурсгал бүртгэгдсэн байдаг.