ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ganbii
 
2022.05.12-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургууль, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Нийгмийн ухааны салбарын оюутнуудыг мэргэжлийн дадлага хийлгэхэд хамтран ажиллах, төрийн байгууллагаас бакалавр оюутны төгсөлтийн ажлын хамгаалалт, түүний хүрээнд судалгаа хийх зэрэг чиглэлээр, төрийн албан хаагчдын сургалтын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр, төрийн байгууллагад хэрэгжүүлэх судалгаа шинжилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг зөвлөх үйлчилгээний хүрээнд тус тус хамтран ажиллахаар тохиролцлоо. Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатар, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн захирал А.Энхбат нар үйл ажиллагааны зорилго, зорилтод үндэслэн харилцан тохиролцож, хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.