“Монголын инновацийн 7 хоног”-ийн арга хэмжээний хүрээнд ICIED2022: “Инноваци ба энтрепрейнершипийн хөгжил” олон улсын Эрдэм шинжилгээний 8 дахь удаагийн бага хурал 2022 оны 05 сарын 19-ний өдөр онлайн болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү бага хурал нь инноваци, энтрепренершипийн бүхий л талын мэдлэг, туршлага, судалгааны үр дүнг хуваалцах, эрдэмтэн судлаачдын дунд хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, тэдгээрийг нэгтгэх зорилготой юм. Энэ жилийн хурал “Шинэ нормал эриний инноваци” сэдвийн хүрээнд дараах 3 салбар хуралдаанаар зохион байгуулагдав. Үүнд:
Нэгдсэн хуралдаан: Урилгын илтгэл
Салбар хуралдаан-1. Бүс нутаг, салбарын хөгжил дэх инновацийн асуудлууд
Салбар хуралдаан-2. Нийгэм, эдийн засгийн хүрээн дэх инновацийн хөгжлийн тулгамдсан асуудлууд
Энэ жилийн олон улсын хуралд Турк улсын элчин сайд Зафер Атес, Тайваны Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Лью Дэ Янг, Монголын залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхан, БШУЯ-ны ШУ, Технологи, Инновацын бодлогын хэрэгжитийг хангах газрын дарга Д.Баттогтох, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Цолмонбаатар, Дорнын ХХК-ийн захирал Асхар Бакей нар урилгын илтгэл хэлэлцүүллээ.
.jpg)
Энэ жилийн хурал танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд 90 орчим эрдэмтэн судлаач танхимаар оролцсон бол онлайнаар 5000 орчим хүн хандалт хийж үзэж, сонирхжээ.
.jpg)
Мөн тус хурлын хүрээнд БНХАУ, Энэтхэг, Монголын их дээд сургуулийн 50 гаруй эрдэмтэн судлаачийн 36 бүтээлд мэргэжлийн хянан магадлагаа (peer review) хийж ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн “Менежмент ба инноваци” ЭШ-ний сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Хурлын үндсэн хэсэгт бүс нутаг, салбарын хөгжил болон нийгэм эдийн засгийн хүрээний инновацийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаар 9 илтгэгч бүтээлээ хэлэлцүүллээ.