Инновацын бүтээлийн уралдаанд ШУТИС-ийн оюутны багууд тэргүүн байр эзэллээ.
ganbii
Монголын Инновацийн 7 хоног-2021/Mongolian Innovation Week-2021/ арга хэмжээний хүрээнд Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутны дунд зохион байгуулагдсан “ГАВАЛ ТОЛГОЙ" ОЮУТНЫ ИННОВАЦИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ нд 20 баг өөрсдийн зохион бүтээсэн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өрсөлдсөнөөс ШУТИС-ийн оюутны багууд тэргүүн байранд шалгарлаа.
1⃣ байр - "Усанд шумбагч сорил, шинжилгээний төхөөрөмж" зохион бүтээсэн ШУТИС-ийн МехТС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрийн доктор Э. Наранбаатар, Ц.Баярсайхан багштай М. Мөнх-Эрдэнэ, Г.Цэдэндамба нар шалгарлаа. Тэд 2,000, 000 төгрөг болон Мэдээллийн технологийн үндэсний парк - National Information Technology Park -н 450, 000 төгрөгийн үйлчилгээний эрхийн бичгээр шагнууллаа.
2⃣ байр - "Дотор мах дайвар түүхий эдийн хатаасан шөлний бэлдмэл" бүтээлээр ҮТС-ийн доктор С.Сэржмядаг, Г. Долгорсүрэн багштай оюутны баг шалгарч 1,500,000 төгрөг болон IT park -ийн 350,000 төгрөгийн инкубаторын эрх
3⃣ байр - "Ухаалаг видео аналитикийн систем хөгжүүлэлт" бүтээлээр Э.Мөнх-Оргил ахлагчтай Ч.Цэнд-Аюуш, Х.Хулан багштай МХТС-ийн оюутны баг шалгарч 500, 000 төгрөг болон IT park-н 350,000 төгрөгийн инкубаторын эрхээр шагнагдлаа.
Өөрсдийн зохион бүтээсэн инновациа танилцуулж амжилттай оролцсон оюутнууд, удирдсан багш нартаа баяр хүргэе !