2025 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь ШУТИС-ийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
buhs

2025 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн захирал Я.Төгөлдөр, ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн захирал Ц.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд ерөнхий боловсролын тодорхой хичээлүүдийн чиглэлүүдээр үндэсний хөтөлбөр хамтран боловсруулах, нийгэмд чиглэсэн сайн дурын ажлуудыг хамтран зохион байгуулах, ахлах сургуулийн сурагчдад сургуулийн орчинд явагдах дээрэлхэлт, гадуурхал, сэтгэл судлал, мэргэжил сонголт, монголын соёл, зан заншилтай танилцах, аялал зохион байгуулах, нийгмийн хүрээний асуудлаар лекц унших, зөвлөгөө өгөх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахаар тогтлоо.