Дундговь аймгийн музей МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.
Тус гэрээний хүрээнд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ц.Төрбат, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор, дэд профессор Д.Хатанбаатар, доктор С.Бат-Эрдэнэ, МУИС-ийн нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэлхагарав нар Дундговь аймагт хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гэрээний гол зорилго нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрт археологийн судалгаа шинжилгээ явуулах бөгөөд судалгааны явцад илрэн олдсон олдвор, хэрэглэгдэхүүнийг Дундговь аймгийн музейн сан хөмрөг, үзмэрийг баяжуулахад ашиглах юм. Мөн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Шинэбаяр нартай уулзаж, гэрээний хүрээнд хийгдэх ажлууд, судалгааны ач холбогдлын талаар танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутан, судлаачдыг дадлагажуулах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Түүнчлэн Дундговь аймгийн музейн шинэ барилгын зураг төсөв, үзэл баримтлалыг боловсруулахад хамтран ажиллах талаар ярилцаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах чиглэлд санал нэгдлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Дундговь аймгийн соёлын өвийг судлах, хамгаалах, олон нийтэд сурталчлах, музейн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.


The International Accreditation Organization (ACBSP) experts are working in the Business administration, Management programs at GSB and SBAH of MUST.
Admission
A memorandum of understanding was signed
The Minister of Labor and Social Welfare met up with the representatives of the School of Business Administration and Humanities to strengthen cooperation
"INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" DISCUSSION ORGANIZED IN COOPERATION WITH THE EMBASSIES OF THREE COUNTRIES