Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
buhs

Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийн

албан тушаалын сонгон шалгаруулалтын зар 

2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр

ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/10 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

       1. Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч 

       2. Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн V байрны 101 тоот өрөөнд (НХС-ийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: +976 11 458151(Ажлын цагаар)

“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу./media/uploads/2025/05/20/-10.pdf

“ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-той дараах холбоосоор танилцана уу./media/uploads/2025/05/20/a144-tushaal-te-iin-abt-inytxlty-batlah-2025-05-09.pdf

НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА