ШУТИС, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2026.11.11-ны өдөр Төв номын сан-604 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Л.Амартүвшин, НУТ-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Н. Нямдорж, ТСАЖТ-ийн ахлах багш доктор, дэд профессор Д.Сэрдарам нар ажиллалаа.
Тэргүүн байранд “Дижитал технологид тулгуурласан чойжин ламын сүм музейн халхавч хаалганы 3d баримтжуулалт ба эвдрэл, гэмтлийн зураглал” илтгэлээр Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөрийн Б.Одонбилэг, О.Хүслэн (Удирдагч багш доктор Н.Даваадорж),
Хоёрдугаар байранд “Монгол улсын их сургуулиудын оюутны дотуур байрны орчны хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын хэрэгцээтэй уялдуулан судлах нь” илтгэлээр Нийгмийн ажил хөтөлбөрийн Н.Буянзаяа (Удирдагч багш доктор Н. Нямдорж),
Гуравдугаар байранд “Шанхийн хийдийн барилгын өнөөгийн байдал, эвдрэл гэмтлийн судалгаа” илтгэлээр Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи хөтөлбөрийн Н.Ганбаяр (Удирдагч багш доктор, дэд профессор Д.Наранцацрал), нар шалгарлаа.




НХС-ИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ИЙН "ЭЛСЭГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-"Д НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО.
НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа