2021 оны 4 сарын 8-ний өдрийн Эрдмийн зөвлөлийн хурлаар ШУТИС-ийн Профессор, багш нарын шилдэг өгүүлэл шалгаруулах “Эрдмийн чуулган-2021” I шатны шалгаруулалт болж өндөрлөлөө. Салбаруудаас нийт 7 өгүүлэл ирүүлснийг хэлэлцсэн ба 1 байранд НУС-ын багш Д.Юмжирмаагийн “Ковид-19 цар тахлын үе дэх эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн байдлын судалгаа” сэдэвт өгүүлэл 293,5 оноогоор, 2-р байранд БУС-ын дэд профессор Х.Ариунаагийн “Зайн сургалтын чанарын үнэлгээ” сэдэвт өгүүлэл 287,3 оноогоор, 3-р байранд НУС-ын ахлах багш А.Оюунгэрэл, Т.Сүмжидмаа, Б.Оюунтунгалаг нарын “Удирдлагын зохион байгуулалтын хүчин зүйлс байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх нь” өгүүлэл 273 оноогоор тус тус шалгарч, II шатны шалгаруулалтад оролцохоор боллоо. Мөн Магистр, доктор оюутны I шатны шалгаруулалтаас Нийгмийн ажлын докторант А.Долгор, Соёл судлалын докторант Ц.Болдбаатар, Соёл судлалын магистрант Ж.Мөнхдэлгэр нарын өгүүллүүд шалгарч, II шатны шалгаруулалтад оролцох эрхээ авлаа. Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн I шатанд шалгарсан багш, оюутнууддаа баяр хүргэж, II шатны шалгаруулалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!
НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА