ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбарын Нийгмийн ажил хөтөлбөрийн багш нарын санаачилгаар “Нийгмийн ажлын хөгжлийн хандлага: Карьер менежмент” цахим хэлэлцүүлэг 2021 оны 05 сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Цахим хэлэлцүүлэгт Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, дэд профессор Я.Төгөлдөр, хөтөлбөр хариуцсан дэд профессор Н.Нямдорж болон хөтөлбөрийн бүх багш нар, зочноор төгсөгчдийн төлөөлөл болох Б.Отгонбаяр /Төв аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Зуунмод сумын 6-р багийн засаг дарга, 2005 оны төгсөгч/, Э.Эрдэнэцэцэг /Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Гүнж" төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2011 оны төгсөгч/, Б.Энхсаруул /БНСУ-ын Туншин их сургуульд нийгмийн ажлын магистрын хөтөлбөрт сурч буй, 2015 оны төгсөгч/ нар болон нийгмийн ажлын үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа оюутнууд оролцлоо. Хэлэлцүүлгийг салбарын эрхлэгч Я.Төгөлдөр нээж, хөтөлбөрийн дэд профессор Н.Нямдорж ШУТИС-ийн Нийгмийн ажил хөтөлбөрийн танилцуулга, хөгжлийн талаар үг хэлэв. Нийгмийн ажилтан мэргэжлийн хөрвөх боломж хийгээд ажлын байрны талаар, мөн цаашид хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажлууд, багш, төгсөгч оюутнуудын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо. Хамтран ажилласан багш нар, төгсөгчид, оюутнууддаа баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
.jpeg)
НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА