БУХС-ийн 2021-2022 оны Нийгэм, хүмүүнлэгийн салбарын Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын 1-р шатны шалгаруулалт 2022 оны 3 сарын 28-нд Эрдмийн зөвлөлийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр БуХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(Ph.D), дэд профессор О.Болормаа, Хүмүүнлэгийн ухааны салбарын профессор, доктор (Ph.D) Н.Галиймаа, Нийгмийн ухааны салбарын профессор, доктор (Ph.D) Б.Долгор, Нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D) дэд профессор С.Туяа, Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд нар ажиллалаа.
Эрдэм шинжилгээний хурлын магистр оюутны шалгаруулалтаас ХУС-ын магистрант П.Баасанцэрэнгийн "Музейн орчин дахь органик болон аммикийн хүчлийг хэмжих судалгааны явц" сэдэвт илтгэл 84,2 оноогоор 1-р байрт, НУС-ын магистрант С.Сосорбурамын "Ковидын дараах хүүхдийн нийгэмшлийг нөхөн сэргээх нийгмийн ажлын үйлчилгээ" сэдэвт илтгэл 77 оноогоор 2-р байрт, НУС-ын магистрант Д.Өлзийсүрэнгийн "Хорих байгууллагын нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах арга зүй" сэдэвт илтгэл 69 оноогоор 3-р байрт шалгарлаа.
Доктор оюутны шалгаруулалтаас НУС-ын докторант Л.Баянмөнхийн "Орон гэргүй болох нийгмийн нөхцөл байдлын судалгаа" сэдэвт илтгэл 94 оноогоор 1-р байрт, ХУС-ын докторант Ж.Мөнхдэлгэрийн "Монгол шагайн харвааг геоантропологийн үүднээс судлах нь" сэдэвт илтгэл 91 оноогоор 2-р байрт, НУС-ын докторант Г.Батжаргалын "Хорих ял эдэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт илтгэл 84,6 оноогоор 3- р байрт тус тус шалгарч, II шатны шалгаруулалтад оролцох эрхээ авлаа.
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн I шатанд шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, дараагийн шатны шалгаруулалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!