БуХС-ийн Захиргаанаас Turkish Airlines компанийн удирдлагатай уулзав
ganbii
2022.04.07-ны өдөр БуХС-ийн захирал А.Энхбат, Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч Х.Ариунаа, Технологийн менежментийн салбарын эрхлэгч Л.Амартүвшин нар Turkish Airlines компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмиртэй уулзаж хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний хуралд оролцуулах, сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар ярилцав. Сүүлийн жилүүдэд Монгол ба Туркийн хоорондын хамтын үйл ажиллагаа эдийн засаг, бизнес, аялал жуулчлалын салбарт эрчимжиж байгаа өнөө үед Turkish Airlines компанийн гүйцэтгэх үүрэг өндөр байна. 
БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ