2022 оны 12 сарын 01-ний өдөр ШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн Ухааны Салбар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Дакал Фарма, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (ГБССН), тус сургуулийн эмчтэй хамтран Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан "НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛД ХАМТДАА" уриан дор эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд БуХС-ийн оюутан залуучуудыг ХДХВ, ДОХ-ын тухай мэдээлэл, урьдчилан сэргийлэлт, эрүүл зөв дадалд сурахын ач холбогдол, анхны тусламжийн талаарх өртөөчилсөн мэдээлэл, танилцуулгад хамруулж, үнэн зөв мэдээлэлтэй болгох зорилгыг хэрэгжүүлэн, эмчийн зөвлөгөө, сэтгэл зүйн оношлогоо, эмийн худалдаа, хөгжөөнт тоглоом, мэдлэгийн хайрцагаар үйлчиллээ. Энэхүү өдөрлөг нь оюутан залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлж, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох, зөв хандлагыг төлөвшүүлэх, мэдлэгээ хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.






ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА БОЛОН ОЮУТАН ЗАЛУУСДАА АЖИЛ, СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ШУТИС-ийн БуХС-ийн Нийгмийн ухааны салбар
НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА