Энэхүү арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан 2023 оны 04 сарын 07-ний өдөр “Олон нийттэй харилцах ажил” хөтөлбөрийн 3-р курсийн хамт олон зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд сэтгэл судлалын багш Ж.Буянхишиг “Өөрийгөө сонсож сурах нь сэтгэл зүйд ямар хэрэгтэй вэ? сэдвээр, Топ модель Х.Бадамгэрэл “Өөрчлөлтийн хүч” сэдвээр, ОНХА төгсөгч, YouTube контент бүтээгч Б.Сосорбурам “Social media career” сэдвээр, Гэр бүл сайн сайхны нийгэмлэгийн менежер, их эмч Ч.Сэлэнгэ “Гэр бүл төлөвлөлтийн арга” сэдвээр, ОНХА 3 курсийн оюутан А.Орхон “Үр дүн хуваалцахаас” сэдвээр, Б.Халиунаа “Ээж мод” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн. Мөн арга хэмжээний хүрээнд ОНХА мэргэжлийн оюутнууд сайн дурын үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь 1 давхрын буфетэнд “Wendy bakery”-ийн бүтээгдэхүүн борлуулан ашгаар нь номын санд ном хандивлалаа. Арга хэмжээнд БуХС-ийн оюутнууд, БуХС-ийн оюутны байранд оршин суудаг оюутнууд оролцсон бөгөөд илтгэгч нараас асуулт асууж халуун дулаан яриа өрнүүлсэн нь үр дүнтэй арга хэмжээ боллоо.



НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА