2023 оны 11дүгээр сарын 03-ны өдөр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль захирал А.Энхбат, “Тус дэм” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Г.Дэмбэрэл нар хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гадаад дотоодын сургалтын байгууллагадад тэтгэлгээр сургаж чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай хүртээмжтэй хүргэхэд мэдээлэл, арга зүйн тусалцаа, дэмжлэг үзүүлэх, маркетинг,олон нийтийн арга хэмжээнд хамтран оролцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.


НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА