БуХС-ийн захирал А.Энхбат, ХУС-ын ахлах багш Х.Мөнхбаяр, жолооч Ж.Жаргалсайхан нар 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн музей болон Соёл, урлагийн газарт томилолтоор ажиллав.
Дархан-Уул аймгийн музейн захирал Д.Жамбалдорж, ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сард эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах талаар Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нартай санал солилцож, уг хурлыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн Эрдмийн танхимд зохион байгуулах, судлаач багш нараа оролцуулахаар тогтов.

Түүнчлэн, Дархан-Уул аймгийн соёл, урлагийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухайд хамтран ажиллах талаар Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг нар санал хүсэлт илэрхийллээ.

Мянга гаруй үзмэрийн сан бүхий түүх, угсаатан, байгаль, найрамдал гэсэн 4 танхимтайгаар нийтэд үйлчилж байгаа тус музей анх 1971 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсэний 100 жилийн ойгоор ихэвчлэн фото зургаас бүрдсэн 500 үзмэртэй "Найрамдал" музей нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар нь МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Дарамын Төмөр-Очир ажиллаж байжээ. 1990 оноос "Дархан хотын музей", 1994 оноос "Дархан-Уул аймгийн музей" нэртэй болж өргөжсөн бөгөөд одоо шинэ байранд орохоор бэлтгэж байгаа ажээ.


2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ.
ШУТИС-ийн НХС-ийн оюутнуудад HANGUGDERIM LLC гүйцэтгэх захирал Cheol Ho, Bang "How to do a business" сэдвээр лекц уншиж, ярилцлага хийлээ.
2025 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь ШУТИС-ийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Lee Dae Hag ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн зочин профессороор ажиллахаар гэрээ байгууллаа.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.