Нийгмийн ухааны салбарын профессорын семинар
Нийгмийн ухааны салбар 2024 оны 4 сарын 16-нд БНСУ-ын Хангүг их сургуулийн доктор, профессор Lee Dae Hak-ийг урьж “Иргэний нийгмийн хөгжил ба улс төрийн хөгжил” /БНСУ-ын туршлага/ сэдвээр багш, оюутнуудад лекц, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тэрээр БНСолонгос Улсын иргэний нийгмийн байгууллагуудын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг онцлон өөрийн орны туршлагын хамт сонирхолтой илтгэл танилцуулав. Нийгмийн ухааны багш, оюутнууд олон асуултаар ярилцлагыг өрнүүлж, монгол орны нөхцөл байдлаа харьцуулан дүгнэсэн хэлэлцүүлэг болов. Түүнчлэн профессор Lee Dae Hak-ийн хэлсэн “... иргэний нийгмийн хөгжилд их сургуулийн профессор багш нарын үүрэг, оролцоо, нөлөөлөл чухал..,” болохыг онцолж, биднийг сэдэлжүүлсэн сайхан ярилцлага байлаа.
“ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологийн хөтөлбөрийн магистр оюутан С.Мөнхсайханд БНСУ-ын Vision соёлын өв компаны захирал Ким Юун Сон 300.000 воны тэтгэлэг гардууллаа.
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургууль нь БНСУ-ын Чүннам улсын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ НЬ "МИКА МОНГОЛ" СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа