БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод “Монгол Улсын сэтгэл судлалын мэргэжлийн багш нарын сургалт” сэдэвт сургалт 2024 оны 8 сарын 19-ний өдрөөс 8 сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын их сургуулийн Зүүн бүсийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн сэтгэл судлалын багш нар болон Ерөнхий боловсролын сэтгэл зүйч нар хамрагдаж мэргэжил дээшлүүллээ. Манай сургуулиас Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын сэтгэл судлалын ахлах багш Н.Ариунтуяа, А.Нарангэрэл, багш Д.Юмжирмаа, Ж.Буянхишиг нар оролцож Хөх хотын Багшийн их сургуулийн багш нарын сэтгэл судлалын хичээл заах туршлага болон сургалтандаа ашиглаж буй туршилтын лабораторийн тоног төхөөрөмж, платформуудтай танилцаж ШУТИС-т нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн БНХАУ-ын сэтгэл судлалын шинжлэх ухааны өнөөгийн байдал, онол практикийн уялдаа холбоо, тэр дундаа сэтгэл заслын арга техник, элсэн заслын аргыг хэрэглэж буй практик туршлага, оюутнуудад тулгамддаг сэтгэл зүйн асуудал, түүнийг шийдвэрлэж буй арга, хэрэглэж буй сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөтэй танилцлаа.
















ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ НЬ КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
ШУТИС-НХС болон Өвөрхангай аймгийн музей хамтран ажиллах гэрээ байгууллаа.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ БОЛОН ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛЭЭС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР БАЙГУУЛЛАГЫН НИЙТ БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дундговь аймгийн музей МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.