“MUST CUP 2024”
buhs

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй багш, ажилчдын дундах “MUST CUP 2024” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд БЗД-ийн 15-р хорооллын хөл бөмбөгийн талбайд боллоо. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд ШУТИС-ийн БАС, БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС,  Захиргаа гэсэн 8 багийн 120 гаруй тамирчид оролцлоо.

“MUST CUP-2024” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт захиргааны баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.Хоёрдугаар байрт Эрчим хүчний сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, гуравдугаар байрт Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг тамирчид хүрэл медалийг тус тус хүртлээ.  ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Амаржаргал, Ч.Навчаа, М.Бат-Очир, Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш, БУХС-ийн ахлах багш Ю.Болдбаатар нар медалийг нь гардуулан өглөө.

Шилдэг довтлогчоор Санхүү хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн Т.Пүрэв-Очир, шилдэг хамгаалагчаар Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн нярав З.Одбаяр, шилдэг хаалгачаар ректорын ажлын албаны мэргэжилтэн С.Чинзориг нар тус тус шалгарлаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим, ерөнхий шүүгч багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ц.Энхтөр нар ажиллаа.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2025 оны 10-р сарын 08-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь Баатар Мөнхлэй ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


2025 оны 9-р сарын 23-ны өдөр БНСУ-ын Гуанжугийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн төлөөлөгчид ШУТИС-ийн НХС-д зочилж Хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.


БНСУ-ийн Чусон их сургуулийн төлөөгчид ШУТИС-д зочилж Гадаад хэлний сургууль, Нийгэм, хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль олон улсын “РАЙС” төсөлд оролцохоор боллоо.


“ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.


Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологийн хөтөлбөрийн магистр оюутан С.Мөнхсайханд БНСУ-ын Vision соёлын өв компаны захирал Ким Юун Сон 300.000 воны тэтгэлэг гардууллаа.


БУСАД МЭДЭЭ ...