ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн (НХС) Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн (хуучнаар БУХС-Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль) судалгааны багийн нэр бүхүй судлаачид 2023 оны 04-р сарын 14-нөөс 04-р сарын 18-ны өдөр хүртэл Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгон СЯ-ны археологийн авран хамгаалах судалгааны зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хадны оршуулгыг авран хамгаалах судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.
Дурсгалын талаар биологийн ухааны доктор Л.Жаргалсайхан өөрийн нутгийн дүү Шинэжинст сумын иргэн Ц.Гансүх, түүний гэргий Н.Мөнхтуяа нараас сонссон даруйдаа бидэнд мэдээлсний дагуу Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулийн (НХС) Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн (хуучнаар БУХС-Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль) судалгааны багийн археологич доктор, дэд профессор Ю.Болдбаатар, доктор С.Бат-Эрдэнэ 2023 оны 04-р сарын 14-ний өдөр доктор Л.Жаргалсайханы, ЗДТГ-т мэдэгдэж улмаар Баянхонгор аймгийн Орон нутаг судлах музейн захирал Р.Пүрэвсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Д.Насантогтох нарын хамт тус сумын нутаг дахь дурсгал бүхий газарт очиж хадны оршуулгыг авран хамгаалах малтлага судалгааг хийсэн.
Одоогийн байдлаар хадны хатмал оршуулгын сэргээн засварлалтын ажлыг Соёлын өвийн үндэсний төв, ясны хэмжилт судалгааг МУИС-ийн археологи антропологийн тэнхим, дээл хувцас, материалын судалгааг ХААИС, будагны судалгааг Япон, он цагийн судалгааг АНУ-д зэрэгт хийлгэж эхний үр дүнгүүд ирээд байна.
2025 оны 3-р сарын 12-ны өдөр Японы Каназава их сургуулийн соёлын өв судлалын хүрээлэнгийн профессор Такаши Гакухари, Хисаши Фужита, доктор Р.Одонгоо нар ирж, олдвортой танилцаж ДНК болон бусад генетикийн шинжилгээ авахаар тохиролцлоо. Тус хамтын ажиллагааны хүрээнд ЯПОНЫ КАНАЗАВАГИЙН ИХ СУРГУУЛЬ, МУИС-ийн ШУС, ШУТИС-ийн НХС-ийн дунд гурван талт гэрээ байгуулж цаашид хамтарч ажиллахаар төлөвлөж ШУТИС-ийн НХС-ийн захирал доктор, дэд профессор А.Энхбат, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Л.Амартүвшин, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор О.Болормаа, МУИС-ийн ШУС-ийн Археологи антропологийн тэнхимийн доктор, профессор М.Эрдэнэ нартай уулзаж санал солилцлоо.







2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ.
ШУТИС-ийн НХС-ийн оюутнуудад HANGUGDERIM LLC гүйцэтгэх захирал Cheol Ho, Bang "How to do a business" сэдвээр лекц уншиж, ярилцлага хийлээ.
2025 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь ШУТИС-ийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Lee Dae Hag ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн зочин профессороор ажиллахаар гэрээ байгууллаа.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.