2025-10-22 ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, Унгар улсын Унгар судлалын хүрээлэнтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НХС-ийн захирал доктор, дэд профессор Я.Төгөлдөр, Унгарын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Маколди Миклуш нар гарын үсэг зурсан ба Унгарын талаас Унгар улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай доктор, Борбала Обрушанский, Нийгэм, Хүмүүнлэгийн сургуулиас эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Л.Амартүвшин, Түүх-Соёл аялал жуулчлалын салбарын эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранцацрал, ахлах багш доктор, дэд профессор Д.Хатанбаатар, ахлах багш С.Болормаа, ерөнхий нягтлан Д.Төмөрөө нар байлцлаа.
Талууд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээс гадна соёлын өвийн сэргээн засварлах болон лабораторийн судалгааг хамтран хийхээр тохиролцсон ба эхний ээлжинд ШУТИС-иас хэрэгжүүлж буй “Ямаан ус”-ны Хүннүгийн язгууртны булшны судалгаа төслийн үр дүнд олдсон хүний ясны дээжүүдэд он цаг, генетик, изотопын судалгааг хамтран хийхээр тогтоод байна. Цаашлаад Ямаан усны 46-р булшнаас илэрсэн төмөр тогоог сэргээн засварлах ажлыг Унгар судлалын хүрээлэнд хийлгэхээр тогтлоо.


ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
МУИС-ийн зочин судлаач Tiszai Sara нь ШУТИС, Нийгэм Хүмүүнлэгийн Сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимээс зохион байгуулж буй “Профессорын цуврал семинар 1” үйл ажиллагаанд уригдан “Сегедийн их сургууль, Алтай судлалын тэнхимийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл”-ээр илтгэл тавьлаа.
Олон улсын Нээлттэй боловсролын өдөрлөг зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь нийслэлийн Багануур дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2025 оны 10-р сарын 08-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь Баатар Мөнхлэй ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.