2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ. Тус уулзалтад ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Сургалт чанарын албаны дарга доктор, дэд профессор С.Туяа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Л.Амартүвшин, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранцацрал, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Н.Ариунтуяа, Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ю.Болдбаатар, багш, доктор С.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, профессор М.Эрдэнэ, Япон улсын Каназавагийн их сургуулийн Эртний иргэншил, Соёлын нөөцийг судлах хүрээлэнгийн доктор, профессор Такаши Гакухари, доктор, профессор Хисаши Фужита, зочин профессор Одонгоо нарын хүмүүс оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Японы Каназавагийн их сургууль, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхим хамтран эртний хүн судлалын хэрэглэгдэхүүнийг судлах хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, археологийн дурсгалуудаас олдсон эртний хүн судлалын болон бусад биологийн олдвор хэрэглэгдэхүүний химийн болон геномын (ДНХ) судалгааг хийж гүйцэтгэх, археологийн хээрийн хайгуул болон малтлага хийх, эрдэм шинжилгээний мэдээлэл, хэвлэмэл болон бусад судалгааны бүтээлүүдийг харилцан солилцох, хамтарсан судалгаанд оролцох судлаачдыг солилцох, гурван талын хамтарсан семинар, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах, судалгааны үр дүнг хамтран хэвлүүлэх зэргийг тохиролцсон гурван талт гэрээний үндсэн дээр Каназавагийн их сургуулийн судлаачид ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн археологичдын илрүүлсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сарлагтай болон Бумбадай хэмээх хоёр газраас олдсон хадны оршуулга дээр ДНХ, бактери, изотопийн судалгаануудыг гүйцэтгэж байна.



2025 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн НХС-ийн удирдлагуудтай Японы Каназавагийн их сургуулийнхан уулзалт хийлээ.
ШУТИС-ийн НХС-ийн оюутнуудад HANGUGDERIM LLC гүйцэтгэх захирал Cheol Ho, Bang "How to do a business" сэдвээр лекц уншиж, ярилцлага хийлээ.
2025 оны 11-р сарын 07-ны өдөр ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль нь ШУТИС-ийн харъяа Ерөнхий боловсролын ахлах сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Lee Dae Hag ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн зочин профессороор ажиллахаар гэрээ байгууллаа.
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ, УНГАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.