Баянхонгор аймгийн музей, ШУТИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуультай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш доктор, дэд профессор Ю.Болдбаатар, доктор С.Бат-Эрдэнэ нар Баянхонгор аймагт хүрэлцэн очиж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гэрээний гол зорилго нь:
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт археологийн судалгаа шинжилгээ явуулах бөгөөд судалгааны явцад илрэн олдсон олдвор, хэрэглэгдэхүүнийг Баянхонгор аймгийн музейн сан хөмрөг, үзмэрийг баяжуулахад ашиглах юм. Мөн Баянхонгор аймгийн музейн захирал Р.Пүрэвсүрэн эрдэм шинжилгээний ажилтан Д.Насантогтох нартай гэрээний хүрээнд хийгдэх ажлууд, судалгааны ач холбогдлын талаар танилцуулга хийлээ.
Уулзалтын үеэр түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутан, судлаачдыг дадлагажуулах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Түүнчлэн Баянхонгор аймгийн музейн шинэ барилгын зураг төсөв, үзэл баримтлалыг боловсруулахад хамтран ажиллах талаар ярилцаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах чиглэлд санал нэгдлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Баянхонгор аймгийн соёлын өвийг судлах, хамгаалах, олон нийтэд сурталчлах, музейн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.



НХС-ийн, Нийгмийн ухааны тэнхимийн, Сэтгэл судлал (байгууллагын) хөтөлбөрийн дадлагажигч багш Б. Найдан Япон улсын Фукуока хотод зохион байгуулагдсан The 28th World Congress of the International College of Psychosomatic Medicine-ICPM 2026-д оролцлоо.
НХС-ийн үе үеийн төгсөгчдийн уулзалт боллоо
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА
ШУТИС-ИЙН НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН БАГШ, ЭРДЭМТЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНУУЛЛАА